Хар тамхи наймаалсан Ц.Энхцогт хорих руу ачигдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Хар тамхи наймаалсан хэргээр буруутгагдан, шалгагдаад байсан Ц.Энхцогтын  хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, түүнд таван сарын баривчлах ял оноолоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 192.1-т зүйлчлэн буруутган, улмаар шүүх ингэж шийдвэрлэжээ. Ц.Энхцогт нь шүүх хурлаас өмнө гадуур батлан даалтад байсан юм. Харин шүүх шийдвэрээ гаргаснаар тэрээр хорих руу ачигдаж таарч байна.

Хуралд шүүгчээр Т.Шинэбаяр, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Халиун, өмгөөлөгчөөр Н.Мандах нар оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top