Мисс Д.Ариунцэцэгийн аз жаргалтай амралт

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Сингапурт амьдарч, онгоцны үйлчлэгчээр суралцаж явсан мисс Д.Ариунцэцэг өөрийн гэсэн бизнестэй болохоор эртнээс сэтгэл шулуудсан гэдэг. Тиймдээ ч найз бүсгүйтэйгээ хамтран их хотын хээнцэр хатагтай нарыг гоёх загварлаг хувцас оруулж ирэх болсон нь чамлахааргүй амжилт дагуулжээ. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөлт мисс Г.Гантуяа хэдэн жилийн өмнө алтны магнаттай нэр холбогдсон дотны найз Д.Ариунцэцэгийнхээ ачаар титэм гардаж, дуучин Д.Болдын клипийг чимсэн гэх хардлагыг төрүүлж явсан.

Харин одоо мэнгээ авахуулж, урьдынхаасаа улам сайхан болсон Д.Ариунцэцэг түүний дэмжлэгээр хэдэн саяар тоологдох их хэмжээний мөнгө халааслан, реклам сурталчилгаанд тоглож эхэлсэн билээ. Хувцас гоёлоос гадна гэр ахуйн тавилга хэрэгсэл оруулж ирэхээр төлөвлөж яваа мисс бүсгүйчүүд одоогоор амарч байгаа сурагтай. Д.Ариунцэцэг ч хөөрхөн охин М.Хайрмаагаа дагуулан  төрөлх хот Эрдэнэтдээ очсон бөгөөд ойр дотныхондоо “Үнэхээр happy амарч байна даа” хэмээн сонирхуулж их л сэтгэл хангалуун яваа гэнэ лээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top