Beatbox-чид түнжин хагарч, эрх мэдлээ булаацалдсан уу

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Барууны урлагийн нэгэн төрөл болох энэхүү урсгалыг эх орондоо хөгжүүлж, охид залуусын хүртээл болгосон цөөхөн хүний нэг бол Б.Нарандэлгэр. Монголын үндэсний beatbox холбоог үүсгэн байгуулсан тэрбээр фэнүүдийнхээ дунд Ray нэрээрээ танигдсан нэгэн. Өдгөө арлын оронд суралцаж буй авьяаслаг залуу үе үехэн эх орондоо ирдэг ч уламжлал болсон тэмцээнээ үргэлжлүүлэн зохиох их амлалттайгаа цуг эргэж оддог.

Тэгвэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй beatbox урсгалыг төлөөлөн янз бүрийн ажил зохион байгуулж яваа зарим нэгнийг Ray “халз тулаан”-д дуудсан гэнэ. Энэ нь өөрсдийн авьяас чадвараар олны өмнө өрсөлдөх бус харин эрх мэдэл, нэр хүндийн асуудал дээр халуухан яриа өрнүүлэх аж. Монголын үндэсний beatbox холбооны тэргүүн энэ тухайгаа “Beatbox-ын тэмцээн уралдаан зохион байгуулж, сургалт, сурталчилгаа явуулж байгаа хүмүүс надаас зөвшөөрөл авах ёстой. Бүхэл бүтэн холбооны үйл ажиллагааг үл ойшоож, ашиг хонжоо хөөсөн тэднээс болоод бидний нэр хүнд унавал яах юм бэ” гэсэн удаатай.

Хариуд нь beatbox зааж, тэмцээн зохиосон нөхөд хатуухан шүүмж хэлсэн бөгөөд “Ray цомог гаргаж, тоглолт хийснээрээ л өөрийгөө анхдагч гэж боддог. Гэтэл тэрнийг жаахан бацаан байхад энэ урсгалыг хөгжүүлж явсан хоёр, гурван ч хүн бий. Тэгэхээр beatbox хийдэг хүн болгон тэр холбоонд харьяалагдаж, хийх ажлаа заалгах ёсгүй” гэж мэдэгджээ. Юутай ч тун удахгүй сургуулиа төгсөөд ирэх Ray хувийн бизнесээ сонгох уу, өөрийг нь олонд таниулсан beatbox холбоогоо сонгох уу гэдэг нь олонд ил болох биз ээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top