ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, БНТУ-ын Статистикийн институтын дарга Бирол Айдемир нар хоёр байгууллагын хооронд статистикийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт НҮБ-ын төв байранд гарын үсэг зурав.
Тус Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд нийгэм, эдийн засгийн статистик болон мэдээллийн технологийн чиглэлээр харилцан туршлага солилцож, 2 жилийн хугацаанд Монгол болон Турк улсад сургалт семинар зохион байгуулах юм.
Хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаа 1990-ээд оны дунд үеэс эхэлж идэвхижсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа хоёр байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр байгууллагын удирдлага гарын үсэг зурах ёслолын үеэр илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )