Удирдлагууд нь хууль бус халаа сэлгээ хийж, газраа зарсан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус газар нь одоогоор 190 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчийн үйлдвэрийн газар юм. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн геологийн лабораториуд их болсон гэдгийг Геологийн төв лабораторийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Батзориг ярьж байв.

Салбарын сайд  “Танай байгууллага зэх зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх тал дээр яамтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. Мөн орчин үеийн сайн тоног, төхөөрөмжөөр хангалттай тоноглогдсон. Иймд ажлын, үр дүн, бүтээмж чухал” гэдгийг онцлов.

Мөн  “Геологийн төв лабораторийн удирдлагууд хууль бус халаа сэлгээ хийдэг, байгууллагынхаа газрыг бусдад зарсан гэх мэдээлэл сонин, хэвлэлд гарах болсон. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.

Харин Геологийн төв лаборaтoрийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Батзориг “Тийм зүйл байхгүй. Жил бүр Төрийн өмчийн хороо, Аудит, Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийдэг” гэсэн тайлбар өгөв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top