Монголын сэтгүүл зүй 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 14.00 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн танхимд (Дугуй заал) эхэлнэ. Эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхи, Монголын Сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран зохион байгуулж буй юм. Үндсэн илтгэл: Доктор (Sc.D), профессор Л.Норовсүрэн (МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш) Доктор, профессор Т.Баасансүрэн (МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, УБЭИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч) Хавсралт илтгэл: Доктор (Sc.D), профессор М.Зулькафиль (МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч) Доктор, профессор Д.Дагиймаа (ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч) Доктор, дэд профессор Ч.Чойсамба (МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш) Доктор С.Амартөвшин (МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш) Докторант Х.Энхтуяа (Отгонтэнгэр ИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч) Хаалт: Хурлыг хааж МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )