Төрийн өмчийн хороо ажилчдынхаа боловсролын түвшинд анхаарал хандуулахаар ямар чиглэлээр сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа талаарх санал асуулгыг 2012 оны 4 дүгээр улиралд явуулсан аж.
Уг санал асуулгын дүнгээр албан хаагчдын дийлэнх хувь нь англи хэлний түвшин дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тиймээс Төрийн өмчийн хороо албан хаагчдынхаа англи хэлний түвшинг дээшлүүлэх зорилгоор 18 ажилтнаа шат дараатай сургалтанд хамруулж эхэлжээ.
Мөн ажилчдынхаа эрүүл мэнд, амьдралын зөв хэвшил, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх үүднээс тодорхой өдөр, ажлын бус цагаар фитнесс клубт хичээлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )