Хотын төвийн хороо гэхэд арай ч дээ...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 03

Найз маань хотын төвийн нэгэн хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Ингээд найздаа баяр хүргэнгээ, шинэ ажлынх нь орчинтой танилцахаар очоод сэтгэл жаахан гонсойлоо.

Хүлээлгэн өгсөн ажлын өрөө, эд хогшил нэг иймэрхүү байв. Эвдэрхий принтер тавьсан даргын ширээ, уранхай сандал, өрөөний чийдэн нь шатаад нэлээд удсан бололтой, хөл нь муруй сонины тавиур, ийм хаалгатай нойлын өрөө гэх мэт.
Нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд байдаг, хотын төвийн хороон даргын өрөө ийм байгаа юм чинь тэр захын гэр хорооллынх нь ямархуу байдаг юм бол доо гэсэн гуниглангуй бодол төрлөө. Нөгөө “Хотын хөгжил хорооноос эхтэй” гэсэн уриа лоозон харагдаад байдгийг бодолцвол манай нийслэл хот хөгжих хараахан болоогүй байгаа бололтой.
 Ард түмэнд хамгийн ойр байдаг хороо хэмээх засаг захиргааны анхан шатны нэгжээ төр засгаас төдийлөн анхаардаггүй байсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Эсвэл нөгөө хошин шогийн “Бооёо эмээ” шиг хүмүүс л хороогоор очдог болохоор тоодоггүй ч юм уу, үгүй бол өмнө нь энд алба хашиж байсан нөхдүүд үнэн арчаагүй "гарууд" байж... 
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top