Ирэх 4 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хурал” зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурлын үеэр манай улсад 10 гаруй орноос хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.
Монгол Улсын Засгийн Газраас энэхүү дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, Захирагчийн ажлын албанд өгсөн байна. Энэхүү айчлалын хүрээнд дээрхи ажлыг удирдан, зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )