Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28
  • Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн хурал МҮЭСТО-нд 09.00 цагт болно.
  • Уул уурхайн яаманд 11.00 цагаас ”Ил тод уул уурхай” чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Төрийн ордны хуралдааны Г танхимд 11.00 цагаас намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж хэвлэлийн бага хурал хийнэ.
  • ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож буйн хүрээнд 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд албаныхан мэдээлэл хийнэ.

Баянзүрх дүүргийн газрын алба 11,00 цагаас төлбөрөө төлөөгүй газруудыг хурааж авсан болон хураагдах газрын талаар танилцуулна.

  • Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг Монголын үндэсний их сургуультай хамтран “Тамхины эсрэг аян” зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 14:00-15:00 цагийн хооронд “Тамхины эсрэг хамтдаа” уриатай 1000 оюутны жагсаал болно.
  • Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран өнөөдөр 17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Гадаадын хуульчийн эрх зүйн байдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
  • “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн 15.00 цагт Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.
  • Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 12.00 цагт “Хайрцган дахь музей” анхны хичээлийг музейн ажилтнууд ЕБС-ийн сурагчдад зааж төслийн нээлтийг хийнэ.
  • Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан уг бодлогод хүн амын бүлгүүдийн санал, бодлыг тусгах зорилгоор цуврал чуулган зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа билээ.Тус ажлын хүрээнд Орхон аймагт “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд ХАХНХ-ын яам болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулна.
  • “Ачтан” эмнэлэг болон Монголын Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн зүгээс Олон улсын мэдрэлийн мэс засалчдын боловсролын холбооны профессор Тимир Банерджиг  Монголд уриад байгаа талаар “”11:00 цагт хэвлэлийн бага хурлыг “Ачтан” эмнэлэг дээр хийнэ.
  • Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргасан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр холбогдох албаныхан 11:00 цагаас Хангарьд ордонд хэвлэлийн бага хурал хийнэ.  

"Монгол Ньюс"-ын Мэдээллийн төвд:

  • 11.00 цагт: Морин спорт уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Дүнжингарав 2013" төвийн бүсийн хурдан морины уралдааны талаарх мэдээллийг сонирхоорой.
  • 18.00 цагт: Улсын Драмын эрдмийн театрт У.Шекспирийн "Гамлет” эмгэнэлт драмын жүжиг тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top