Булган аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд банк, ломбард, дэлгүүрээс эд зүйл хулгайлдаг бүлэг гэмт этгээдийг илрүүлэн баривчилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын тавдугаар багийн нутагт байрлах ломбарданд хулгай орсон хэргийг шалгаж байхдаа бүлэг гэмт этгээдийн хэргийг илрүүлсэн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Номгон тосгонд оршин суудаг Н, Б, Х нар нь хамтарч Сэлэнгэ аймгийн Цагаан толгой, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дэлгүүр болон Орхон аймгийн хүнсний дэлгүүр, ломбардаас электрон бараа, алт, үнэт эдлэл, архи, гутал хувцас, тамхи, гоо сайхны бараа зэрэг эд зүйл хулгайлж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянхараат, Булган аймгийн Дашинчилэн сумын банкинд нэвтэрсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн байцаалтаар бүлэг хулгайч 10 гаруй хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )