Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын 14 сэтгүүлчийг АНУ-д зохион байгуулсан англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх нэг сарын хугацаатай сургалтад амжилттай хамрууллаа. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулсан юм.
“Олон улсын боловсролын Америк дахь консул” нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг юм.

Сэтгэгдэл ( 0 )