Т.Аятунгаа ээжийнхээ хамт интерполоор эрэн сурвалжлагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Загвар өмсөгч Т.Аятунгаа өөрийгөө интерполоор яагаад эрэн сурвалжлагдаж байгаагаа мэдэхгүй гэнэ.  Тэрбээр өөрийн ээж Б.Солонгын хамт интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм. Дөнгөж сая мэдээлэл хийсэн тэрбээр 25 настай  нөхрийнхөө талаар ярихаас татгалзаж олон улсын иргэншилтэй, манай улсад хөрөнгө оруулахаар ирсэн. Ажлыг нь сайн мэдэхгүй гэв. Мөн хүүхэдтэйгээ сайхан амьдрах гэж байхад л гэнэт нэг өдөр охиныг минь аваад алга болсон. Охиныг минь олоход туслаарай гэж мэдэгдэв.

Энэ хэргийн талаар Улсын мөрдөн байцаах газраас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзав.Харин ЦЕГ-аас тодруулах гэхэд цайны цаг болсон тул бүгд байсангүй.

Т.Аятунгаатай хийсэн  тодруулгыг бид удахгүй хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top