75-16 убч дугаарын автомашины жолооч хүний аминд хүрэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгон төвийн урд зам дээр ЦТК-ны Dawoo Bus 106 маркийн 75-16 убч дугаарын автомашины жолооч Г нь зам хөндлөн гарч явсан 29 настай С -ийг мөргөж амь насыг нь хохироож, 3 настай С- ийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг Замын цагдаагийн газрын ЭХБМБХ шалгаж байгаа аж. Уг хэрэг өнөөдөр 10.30 минутад болжээ. Жолооч болон явган зорчигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top