Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшний улсын үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Тус үзлэгт Спорт, соёл, аялал жуулчлалын яам хамрагдаж, салбар тус бүрээр ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Ажлын хэсгүүд үзлэгийн дүнг дуусгаж СХЗГ-т тайлангаа ирүүлээд байгаа юм байна.
Тус яам нь үзлэгийн үр дүнг үндэслэн цаашдын зорилтоо тодорхойлж 2013-2014 онд соёл, спорт, аялал жуулчлалын салбарт одоо мөрдөгдөж байгаа 19 стандартыг хянаж шинэчлэх, 41 стандартыг шинээр боловсруулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )