Уул уурхайн салбарынхан шагнуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн босгон дээр Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Уул уурхайн яамны албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа. Шагналыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Дэд сайд О.Эрдэнэбулган, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нар гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН одонгоор Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Бямбадаваагийн Нэргүйг шагналаа. Б.Нэргүй нь Уул уурхайн ашиглалтын технологи инженер, Монгол Улсын Зөвлөх инженер, Техникийн ухааны магистр цолтой, Төрийн захиргааны эрхэлсэн түшмэл, дөтгөөр зэрэгтэй. Уул уурхайн салбарт 28 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллаж байна. 1982-1987 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт засварчин, Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэрт инженер, цехийн дарга, 1987-1991 онд Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд техникч, инженер, төслийн ерөнхий инженер, 1991-2000 онд Геологи, уул уурхайн "Nature" ХХК-ийн орлогч захирал, "NB" ХХК-ийн захирал, 2000-2009 онд Үйлдвэр, худалдааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, 2009-2012 оны есдүгээр сар хүртэл Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд мэргэжилтэн, Эдийн Засгийн хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн, 2012 оны есдүгээр сараас Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байна.

АЛТАН ГАДАС ОДОНГООР Амархүүгийн Эрдэнэпүрэв энгэрээ мялаалаа. Тэрбээр 1992-1997 онд Үйлдвэр худалдааны яамны харьяа Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачаар, 1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд зөвлөх, Сэргээн босголт банкны эрх хүлээн авах үйл ажиллагаанд дотоодын зөвлөх, 2000-2004 Трансгейт тээвэр зууч компанийн Гүйцэтгэх захирал, 2005-2007 онд Үйлдэр худалдааны яамны Нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга, 2007-2008 онд тус газрын дарга, 2009-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга, 2012 оны есдүгээр сараас Уул уулрхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна. Төрийн албанд 13 жил ажилласан.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Тэгшээгийн Зууннаст, Пүрэвдоржийн Хүрэлхүү, Шонхорын Уранчимэг нарыг шагналаа.

Т.Зууннаст нь 1997-2000 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхайд мастер, 2004-2006 онд “Мичид медиа” ХХК менежер, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэргэжилтэн 2012 оноос Уул уурхайн яаманд ажиллаж байна.

П.Хүрэлхүү нь 1996-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт геологич, төлөөлөгчөөр, Тамсагын сав газарт газрын тосны геологич Тосон-Уул XIX талбайн 3 дугаар цооногт газрын тос өөрийн даралтаар оргилон гарах үед тухайн цооногийн хяналтын геологичоор ажиллаж байсан. 2004-2008 онд Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт анх удаа Монгол улсад Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг гүйцэтгэхэд төрийн байгууллагын зүгээс хяналт тавьж ажилласан байна. 2008 оноос Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Түлшний бодлогын газарт газрын тосны бодлогын асуудал хариуцсан мэрэгжилтнээр, 2012 оны есдүгээр сараас Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн мэргэжилтнээр идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байна.

Ш.Уранчимэг нь, 1985-1987 онд Гадаад худалдааны яаманд Үйлчлэгч, зохион байгуулагч, 1988-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд Үндсэн хөрөнгө, үнэт цаасны нярав, 1996-1999 онд Төрийн өмчийн хороонд Үндсэн хөрөнгө, үнэт цаасны нярав, 2000-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Архив, бичиг хэргийн эрхлэгч, 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Архивын эрхлэгч, 2012 оноос одоог хүртэл Уул уурхайн яаманд Архивын эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top