Өнгөрсөн оны 6-р сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт "Алтан дорнод Монгол" ХК-ийн хамгаалагч С.Балт нь иргэн Ж-г зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэг гарсан билээ. Хэргийг 2012- оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн сум дундын хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх хэргийг өнгөрсөн сарын 10-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд С.Балтыг хүний амь насыг санаатайгаар хохироосон гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )