БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Сүхбаатар аймгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус, өдөртөө Халх голын саваар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
2013 оны 2 дугаар сарын 09-нөөс 2 дугаар сарын 13-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 11-нд говийн нутаг болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 10-нд Арц богдын өвөр хоолойгоор, 11-12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө
32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 11, 12-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 0 )