Нийслэлийн Чингэлтэй дүүргийн удирдлагууд үе үеийн ахмадуудаа өнөөдөр хүлээн авч, сар шинийн мэнд дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд ахмадуудтай уулзаж, харилцан санал солилцож, дүүргийнхээ хөгжил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ахмад үеийнхний оруулсан хувь нэмрийг үнэлээд, цаашид улам илүү ихийг хийж бүтээхэд ахмадууд та бүхэн минь хойч ирээдүйдээ үлгэр дуурайл болж, бидэнд эрч хүч, урам зоригийг өгч байхыг хүсч, гарч буй “Тийн ялагч” хэмээх усан могой жилдээ эрүүл энх, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөжээ.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн “Монгол эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд ая дууны эгшгээр мэндийн цэнхэр хадаг өргөжээ.

Сэтгэгдэл ( 0 )