Байнгын хороод асуудлаа шуурхайлав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Дөнгөж сая  Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо,  Төсвийн байнгын хороод зэрэг шахам хуралдаж хэлэлцэж байгаа асуудлуудаа нэгэн дуугаар шахам батлав. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороогоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсал, Эдийн засгийн байнгын хороогоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн байнгын хороогоор “Улаанбаатар хотыг  2020  он хүртэл  хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний  тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүд асуулт асуулгүй, санал хэлэлгүй хэлэлцэх асуудлыг олонхоороо дэмжив.  Харин , Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Төрийн нууцийн тухай хууль өмнө нь 2 удаа унасан.  Одоо ингээд 3 дахь орж ирж байна. Яагаад тулгаад байгаа юм? Цаад эрх ашиг нь юу вэ? Нэмэлт мэдээлэл авъя гэхээр яагаад өгөхгүй байгаа юм бэ? Энэ асуудлыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргасан юм. Гэвч энэ асуудлыг олонх дэмжсэнгүй. Улмаар уг хуулийн эцсийн  хэлэлцүүлгийг хийхийг олонхийн гишүүд дэмжлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top