“Ану хатан” түүхэн уран сайхны кинонд хэрэглэсэн Ховог сайрын ордны макет Монголын театрын музейн сан хөмрөгт шилжсэн байна. Галдан бошигт хааны эцэг Эрдэнэ баатар хунтайжийн байгуулсан Ховог сайрын ордны туурь нь одоогийн Шинжааны нутагт байдаг ажээ. Цоросын хунтайжийн Ховог сайрын орд нь дөрвөн ойрадын нутгаар аялсан Оросын худалдаачдын тэмдэглэснээр тоосгон хэрэмтэй, дотроо хиймэл цөөрөм, усан оргилууртай тансаг сайхан суурин байсан аж. “Ану хатан” кинонд үзүүлдэг Ховог сайрын ордны загварыг уг киноны тайзны зураач МУСТА Н.Батжаргал урлажээ.

Сэтгэгдэл ( 0 )