Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-ны өдөр буюу Лхагва гарагт иргэд байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн тухай 1057 мэдээлэл иржээ. Эдгээрийг шалгаж гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүдэд шалгаж байна. Бүртгэгдсэн шалгагдаж байгаа нийт 46 хэргийн 36-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Уг хоногт нийслэлд хүний амь насанд халдсан нэг, хулгайлах 11, дээрэмдэх 1, танхайрах 12, зам тээврийн хэрэг 13, осол 22 бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )