10.00 цагт УИХ-ын нэгдсэн хуралдаан болно
11 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд ОССК-тай хамтран хийсэн орон сууцны үнийн судалгаа дууссан талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.
11 цагт Оны шилдэг гэрэл зургуудыг багтаасан "Mongolian press photo-2012" цомог болон Монгол улсын анхаарал татсан улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан нэг сэдвийг сонгон авч, асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлэл тойм нийтэлж байх зорилготой сар тутмын МОНЦАМЭ ТОЙМ сэтгүүл хэвлэгдэн гарч байгаатай холбогдуулан өөрийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
14 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдана.
14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уяачдад шагнал гардуулна.
14:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр МАН-ын УЗ-ийн гишүүд болон Бага хурлын гишүүд намынхаа шинэчлэл, хяналтын талаар мэдээллэнэ.
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хөтөлбөр(University Partnership Program)”-ийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТС дээр “Мобайл ICT” сургалтын төвийг байгуулж байна. Төвийн нээлтийн үйл ажиллагаа ШУТИС-ийн ХМТС-ийн 307 тоот өрөөнд 15 цагт болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )