Нутгийн баруун хагаст цас орно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.

2013 оны 02 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө, голын саваар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа Орхон, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Хэрлэн,Халхголын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

2013 оны 2 дугаар сарын 08-наас 2 дугаар сарын 12-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд зарим газраар, 9, 10-нд нутгийн баруун өмнөд хэсгээр,11-нд говийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top