Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн сар шинийн босгон дээр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүндэтгэн Төрийн ордонд хүлээн авч зоог барьдаг уламжлалтай.

Тэр уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч зоог барин Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудтайгаа сар шинийн баярын босгон дээр уулзаж зоог барих завшаан тохиосонд баяртай байна. Арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жил удахгүй морилон ирнэ. Ирэх жил байгаль дэлхий, хүн ард, хөгшчүүд, хүүхэд багачуудад ивээлтэй сайн сайхан жил болох төлөвтэй гэдгийг зурхайчид хэлж байгаа. Ирж байгаа шинэ он, шинэ жил маань бид бүхэнд өлзий буянаа хайрласан сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top