МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ш.Батцэцэгийг томиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд боллоо. Тус хурлаар Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал, “Ёс зүйн дэд хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Ийнхүү  “Олон нийтийн радио, телевизийнҮндэсний зөвлөлийн гишүүнээр Ш.Батцэцэгийг томиллоо. Харин Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг “Ёс зүйн дэд хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолыг төслийг танилцуулсан. Түүний хэлснээр “2000 оны гишүүдийн ёс зүйн дүрмийг бий болгох асуудал эхэлсэн. Харин гишүүдийн хариуцлагын асуудал тусгагдаагүй байсан. Одоо шэнэ шинэчлэн гаргах тогтоолд үүнийг тусгана” хэмээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top