Д.Дорлигжав хяналтын прокуроруудын зэрэг дэвийг хүчингүй болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өчигдөр Прокурорын байгууллагын хуульд заасны дагуу тушаал гаргаж дараах прокуроруудыг Прокурорын байгууллагын зохих албан тушаалд томилсон байна.

Дээрх тушаалаар хяналтын прокурор Б.Чулуунцэцэг, Б.Дагвасүндэл, П.Батболд, А.Оюунгэрэл, Д.Жамбалсүрэн, Д.Тунгалаг, А.Энхжаргал, Д.Мөнх-Очир, Д.Алтанцэцэг, А.Бямбацэемаа, Ц.Нямдорж, Г.Чагдар, Ж.Болорпүрэв нарт урьд олгосон зэрэг дэвийг хүчингүй болголоо.

Тэрээр өнөөдрөөс эхлэн Г.Чагдар, Ц.Батболд нарт шинээр "Хууль цаазын итгэмжит зөвлөх", П.Батболд, А.Оюунгэрэл, Д.Жамбалсүрэн, Д.Алтанцэцэг, Ж.Болорпүрэв нарт "Хууль цаазын ахлах зөвлөх", Б.Чулуунцэцэг, Б.Дагвасүндэл, Д.Тунгалаг, А.Энхжаргал, Д.Мөнх-Очир, А.Бямбацэемаа, Ц.Нямдорж, Д.Ганчанга, Р.Машлай, Н.Булганчимэг, Т.Ганзориг нарт "Хууль цаазын зөвлөх"-ийн зэрэг тус тус олгосон байна.


Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дараах прокуроруудыг заасан газар, албан тушаалд тус тус томилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top