Ардчиллын 13-ын нэг Г.Бошигт хүүгийнхээ аминд хүрлээ
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагаас очиж шалгасан байна. Гэтэл 71 настай Г.Бошигт нь архидан согтуурсан үедээ өөрийн хүү 43 настай Хангарьдтай маргалдаж цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байжээ.
Одоогоор тухайн хэрэгтнийг сэжигтэн этгээдээр татаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Харин хүүгээ хөнөөсөн эцэг нь АН-ын анхдагчуудын нэг МоАХ-ны Г.Бошигт аж. Тэрбээр нэг хэсэг МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж байсан юм.
Хохирогч Б.Хангарьд асан нь Англи, Орос хэлний орчуулагч нэгэн байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )