Орон нутгийн сонгуулиар Баянхонгор аймагт Ардчилсан нам олонх болсон. Энэ дагуу Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг орон нутгийн удирдах албан тушаалыг Ардчилсан намын батлахтай нөхдүүд эзэгнэж байгаа. Гэвч өнөөдөр Баянхонгор аймгийн удирдлагууд хэт намчирхсан байдалтайгаар ажиллаж байгааг нутгийн иргэд ярьж байна. Үүний нэгэн жишээг хүргэе.
Баянхонгор аймгийн шинэхэн удирдлагууд ЗДТГ-ын байрны баруун жигүүрт байрлах МАН болон бусад түрээслэгч нарыг төв хаалгаар орж гарах, нийтийн 00-д бие засах боломжгүй болгон захиргааны байрыг хоёр хуваасан ханыг нэгээс дөрвөн давхар хүртлээ босгосон байна. Аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Байрны зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 18 дугаар захирамжийн дагуу эл ажил хийгдэж байгаа гэнэ. Үүнд аймгийн ЗДТГ-т байрлаж байгаа төрийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын өрөөг 15-ны өдрөөс чөлөөлсүгэй гэжээ. Захирамжийн дагуу тус байрнаас аймгийн ИТХ, Засаг дарга, Аудитын газар, Боловсрол соёлын газар болон зарим нэг хувийн хэвшил хөөгдөж байгаа юм. Тэгвэл эзэн суугаад байгаа энэхүү байрны өргөтгөл нь анхнаасаа МАН-ын өмч ажээ. Тодруулбал аймгийн захиргааны баруун жигүүр нь МАН-ын өмч биш, мөн гэж 1996 оноос хойш таван жил шүүхдэлцсний эцэст 2001 онд Улсын дээд шүүхээс МАН-ын өмч мөн гэдгийг тогтоосон байдаг.
Одоо маргаан дагуулж байгаа барилга баригдсан түүхийг хүргэе. Аймгийн захиргааны гол хэсэг нь 1971 онд баригдсан. Намын байрны өргөтгөл хэсгийн зураг төсөл 1975 онд хийгдээд 1975-1977 оны хугацаанд тухайн үеийн МАХН-ын төв хорооноос 400 гаруй мянган төгрөгийн санхүүжилтийг өгөөд аймгийн намын хорооноос санаачлан гишүүдийнхээ дунд хөдөлгөөн өрнүүлж ашиглалтад оруулж байсан аж. Өөрөөр хэлбэл тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын гишүүдийн хүч хөдөлмөрийг дайчлан хандив цуглуулж аж ахуйн аргаар 1977 онд ашиглалтад оруулжээ. Санхүүгийн бүртгэлийн системээр явах юм бол гол хэсэг нь АДХГЗ-ны блансад, өргөтгөл хэсэг нь МАХН-ын блансанд тусдаа явдаг байсан гэнэ.
Өдгөө Баянхонгор аймгийн Засаг ноён н.Жаргалсайханы энэхүү “тэнэг” захирамжаас үүдэн аймгийн захиргааны баруун жигүүр болох МАН-ын байранд үйл ажиллагаа явуулж байгаа “Өнөөгийн Баянхонгор” сонин, Баянхонгор телевиз, FM102.5, Тогтвортой амьжиргаа төсөл зэрэг төрийн бус, төсөл хөтөлбөрийн байгууллагууд гудамд гарахад хүрээд байгаа. Хувийн хэвшлийн байгууллагуудыг хөөж туугаад гаргадаг юм гэхэд төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээж, ажил гүйцэтгэдэг бусад байгууллагууд яах вэ гэдэг асуулт өнөөдөр тус аймагт маргаан дэгдээгээд байна. Үүний улмаас лав таатай зүйл болохгүй нь тодорхой. Тэгэхээр тэнэг шийдвэр гаргасан Засаг ноёныхоо дээрэнгүй занд Н.Алтанхуяг сайд та өөрөө анхаарал хандуулж, арга хэмжээ ав. Үгүй бол Баянхонгорынхон дуугүй суухгүй л байх даа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 12 )
жаргал сайхан дарга маш сайхан ярьдаг залуу билээ. би дэмжиж байна шүү. сайн ажиллаарай
нам ярихаа болиод ажлаа хийцгээе ийм хүмүүс аймгаа хөгжүүлнэ гэхэд хэцүү наадуул чинь гар хөл бологсод

Naad Jarg**saihan chini erdenetsogt der naadmand mori ur**duulah nereer irj honohtoo ailiin ehnertei hootsoldoj yavaad nohort ni barigdaj ailiin ger vimvvleh ***haj baisan ugaasaa l iim er hvn aris nooluriin chenj baisan gedeg ni yag vnen
Наад Жарг****сайхан чинь ямар ч мэдлэгэ боловсрол байхгvй хvн шvv дээ аймгийн зах дээр ноолуур авдаг банди байсан юм аа тэгэхээр хийж чадах ажил байхгvй ийм юм хийж байгаа байхаа
Наад Жарг****сайхан чинь ямар ч мэдлэгэ боловсрол байхгvй хvн шvv дээ аймгийн зах дээр ноолуур авдаг банди байсан юм аа тэгэхээр хийж чадах ажил байхгvй ийм юм хийж байгаа байхаа