ЦЕГ цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан согтууруулах ундаагаар үйлчилдэг төвүүдэд хяналт шалгалт тавьж эхлээд байгаа. Тодруулбал, зарим нэг 24 цагаар ажиллаж архи согтууруулах ундаа худалдаалдаг худалдааны төвүүдээс хямдхан, шинжилгээний бичиггүй архи илрүүлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 0.75 литрийн “Шим” гэсэн архийг маш хямдхан худалдаалж байхыг илрүүлжээ. Энэхүү архийг худалдаалах ямар ч шинжилгээний бичиг байхгүй байсан байна. Энэ төрлийн хэргийг илрүүлэхэд иргэдийн мэдээлэл чухал байдаг учир иргэдийг ЦЕГ-тай хамтарч ажиллахыг уриалж байгаа юм. Мөн жилийн жилд томоохон захуудаас хөдөө орон нутгийн иргэд том машинтай ирээд их хэмжээний хямд архи худалдаж авдаг тул шинжилгээний бичиггүй архи худалдан авахгүй байхыг анхааруулж байгаа аж.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )