Монголчуудыг зодсон Хятадууд ял авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Өнгөрсөн оны тавдугаар сарын 26-нд Хуримын ордны урд баригдаж буй “Шангрилла” зочид буудлын барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид монгол залууг бүлэглэн зодсон хэрэг гараад байсан билээ. Тэгвэл тэднийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүсэн байна.
Хурлаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин нар бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай төмөр хэрэглэн, монгол иргэн Б-гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2-т зааснаар буруутган, бүгдэд нь 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
за за (183.177.98.214) 2025 оны 03 сарын 13

тэгээд юу нь сүртэй нэртэй нийтлэл вэял өгөх гэж оролдлоо гэвэл яасан юм бэ

1  |  0
за за (183.177.98.214) 2025 оны 03 сарын 13

ямар бага ял өгдөг юм бэарайч дээ 5 сар 20 хоног байхдаа яахав дээ энэ чинь манайханий согтуу жолоо барьсан хүнд өгдөг энгийн шийтгэвэр шиг

1  |  0
1111111(118.22.146.69) 2025 оны 03 сарын 13

yu we 1 mongol zaluug 14 hvn zodoj bganmuu archaagvi golognuud tiim archaagvige mederch awsan bolwuu

1  |  0
moogii(95.16.218.78) 2025 оны 03 сарын 13

yun y** be .barag ***gn** garduulsantai adil yum bolson yum bish uuxen xend yamar shiitgel onogduulaad bna aa

1  |  0
Top