Урлагийн хэт их мэдрэмжтэй байх нь зарим тохиолдолд дон болдог бололтой. Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяа хатагтай дуурь, бүжгэн жүжиг, кино зэрэг тайз дэлгэцийн бүтээлүүдэд “нугасгүй” гэдэг. Тэрбээр эл “дурлалдаа” үнэнч гэдгээ харуулж ОХУ-ын нийслэл Москва хотын их театрт тоглох П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэхээр нисчээ. Тэрбээр Москвагийн их театрт тоглогдох “Хунт нуур” бүжгэн жүжгийн тасалбар олдохоо байж эрхэм хатагтай “дон”-гоо дарахын тулд шагийн үнээр зарагдсан билетийг үнэ цохиж авсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )