Солонгосын хөрөнгө оруулалттай “KCBN” гэх компани гэрээр бараа хүргэж өгөхдөө хугацаа нь дууссан, хуурамч, хятад барааг Солонгос хэмээн зардаг байсан ажээ. Мөн Японы хөрөнгө оруулалттай “Mitsubishi motors Mongolia”, Солонгосын хөрөнгө оруулалтай “Kyl” компани татвараас удаа дараа зугтсан, хөдөлмөрийн хуулийг зөрчдөг зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын балаг удаа дараа “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнд иржээ.
Тиймээс Монголын хууль бүгдэд тэгш үйлчилдэгийг харуулахаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хууль бус үйл ажиллагааг зогсоохын төлөө эрчимтэй ажиллана гэдгийг Даяар Монгол хөдөлгөөний залуус хэллээ. Үүний хажуугаар тэд 100 тонн гурилыг нэн ядуу өрхөд тараахаа өнөөдөр мэдэгдсэн юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )