Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэнбилчэр, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

2013 оны 2 дугаар сарын 06-наас 2 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун зүгийн нутаг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хагаст, 8,9-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6,7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top