Замын-Үүдийн “Хадгаламж” банкийг гар буугаар зэвсэглэсэн эмэгтэй дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд "Хадгаламж" банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан учраас тус банк гүйлгээ хийхгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн. Өчигдөр 19.00 цагийн үед гарсан уг хэргийг эмэгтэй хүн үйлдсэн байна. Нүүрэндээ баг зүүсэн шар үстэй эмэгтэй гар буу тулган сүрдүүлж 2 сая орчим төгрөгийг дээрэмджээ. Одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top