АТГ-аас Саус Гоби Сэндс компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаад, эцэст нь нутаг буцаасан. Тэгвэл одоо Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг монголоос гарахыг хориглоод байна. Анх 2010 оны 10 дугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн тэрбээр Саус Гоби Сэндс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийн хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг хэрхэн явуулж ирсэн талаар мэдээлэгдэж байсан. АТГ-аас чухам ямар үндэслэлээр түүнийг монголоос гарахыг хориглосон тухай мэдээллийг албан ёсоор өгөөгүй байгаа ч, Саус Гоби Сэндсийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдох магадлал өндөр гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
Жастин Каплагийн талаар дуулгахад Мичиганы Технологийн их сургуульд металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд Олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан тэрбээр Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай аж. Түүнчлэн 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байсан тэрбээр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүний статустай аж.

Сэтгэгдэл ( 0 )