3000 тонн нүүрс малчдад тараалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

 

Энэ жил цас их, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан МАХН-аас “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж байгаа. Аяны хүрээнд Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад өвс, мөнгөн тусламж, эмийн сан зэргээр тусалсан бол энэ удаад 3000 тонн нүүрсийг Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн цасанд боогдсон сумдуудын малчдад хүргэлээ. Тусламжийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын Засаг дарга болон Онцгой байдлын газрын дарга нар хүлээн авсан гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top