Аавынхаа зовлонг нимгэлэхийн тулд анх дуу зохиосон Шакирагийн тухай 10 баримт

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 03

Дэлгэцээр харахад өндөр гоолиг энэ бүсгүй ердөө 150 см өндөр. Гэлээ ч дуугаа донжтой дуулах, бэлхүүсээрээ эгдүүтэй хөдлөх нь сая сая шүтэн бишрэгчтэй болгосон юм. Шакира Аргентины Ерөнхийлөгч Фернандо де ла Руагийн хүү Антониотой 11 жил үерхэж байгаад 2010 онд Испанийн хөлбөмбөгч Жерард Пикетэй найзалж, хэдхэн хоногийн өмнө хүүгээ өлгйдөн аваад байгаа билээ. Дуучин бүсгүй бүтэн нэр нь Шакира Исабель Мебарак Риполль. 

Шакира гэдэг нь “Гоо үзэсгэлэнтэй, өгөөмөр бүсгүй” гэсэн утгыг агуулдаг гэнэ. Түүний энэ нэрийг ээж нь өгчээ. Түүний аав Уильям Мебарак өмнөх гэрлэлтээсээ найман хүүхэдтэй. Харин ээжтэй сууснаас хойш ганц л хүүхэд гарсан нь Шакира юм. Хэдийгээр эх өөртэй ч гэсэн тэрбээр ах, эгч нартайгаа тун дотно өссөн. Зуурдаар нас барсан хүүгийнхээ хойноос сэтгэлээр унасан ч тэрхүү зовлон шаналлаа нуухыг хүссэн ааваас нь үүдсэн гэдэг.

Хайртай хүүгээ алдсан эцэг нь хоёр жилийн турш харуусал, гашуудлаа нуух гэж хар шил зүүсэн нь Шакирад “Таны хар шил” хэмээх дууг таван настайдаа зохиоход хүрсэн юм. Тэрбээр энэ дуугаараа аавынхаа зовлонг нимгэлэхийг хүссэн гэдэг. Энэ түүний анхны дуу байлаа. Аав нь түүний авьяасыг бас нээсэн хүн. Дөрвөн настай Шакираг эцэг нь гэрийнхээ ойролцоох нэгэн ресторанд дагуулан оржээ. Үндэсний хөгжим дор, бэлхүүсний бүжиг хийж буй хүмүүсийг харсан охин нь өндөр өсгийт шаардаж, тэр даруй ширээн дээр гарч бүжиглэж эхэлсэн нь заал дүүрэн алга ташилтаар шагнуулсан аж. Энэ мөчид Шакира өөрийгөө урлагийн хүн болох учиртайг анх ойлгосон гэдэг.

1991 онд буюу 13 настайдаа анхны “Ид шид” цомгоо гаргасан ч мянга хүрэхгүй хувь борлогджээ. Хоёр дахь цомог “Аюул” нь ч амжилт олсонгүй.

Амжилт олоогүй Шакиратай Sony хамтран ажиллах гэрээгээ цуцлахын даваан дээр “Нүцгэн хөл” цомог нь дөрвөн сая хувь борлогдож, нэг л өглөө од боллоо.

Шакирагийн тухай сонирхолтой 10 баримт

-Шакира ердөө 150 см өндөр. Гэлээ ч өндөр гоолиг бүсгүй шиг харагддаг нь түүний биеийн зөв пропорцитой холбоотой юм.

-Тэр өөрийнхөө биеийн хамгийн сайхан эрхтэнг тархи гэж хэлдэг.

-Үснийх нь үндсэн өнгө хар.

-Амьдралдаа үзсэн хамгийн шилдэг концерт нь Depeshe Mode-гийн тоглолт.

-Түүнийг урлагийн хүн болоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүнээр Жон Ленноныг нэрлэсэн.

-Испани, португал, итали, англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

-Шоколадад их дуртай, харин үнэт эдлэлийг үзэн яддаг.

-“Нирвана”-гийн Курт Кобейнийн маш сайхан эр гэж үздэг.

-Колумбын олон ангит кино “El Oasis”-т Луиза Мариягийн дүрийг 19 настайдаа бүтээжээ.

 

Р.Гэгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top