Израилийн нэрт загвар өмсөгч Бар Рафаэли ихэвчлэн дотуур хувцасны рекламд тоглож, ихээхэн хэмжээний мөнгө олдог ажилтай. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө барагтай эмэгтэй хараад харшил нь хөдөлмөөр бүдүүн, царай муутай эртэй үнсэлцжээ. Гэхдээ мэдээж, энэ бол бас л нэг рекламны зураг авалт байж.
Go Daddy Super Bowl төслийн хүрээнд сайхан төрх, ухаан хоёр нэгдвэл төгс зохицол болно гэсэн утгыг агуулсан реклам бүтээжээ. Бүдүүн, царай муутай хэрнээ ухаалаг эрийн дүрийг жүжигчин Жесси Хейман бүтээсэн байна. Рекламд “Та энэ үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Дур өдөөм байдал, ухаан хоёр уулзалдахад таны жижиг бизнес аяндаа хөгжөөд, цэцэглээд эхэлнэ” гэж өгүүлдэг аж.
Бар Рафаэли царай муутай эртэй үнсэлцэж рекламд тоглохдоо их хөгжилтэй байсан гэнэ. “Түүнд рекламны зураг авалт их таалагдсан байх. Тиймээс үнсэлт нь үнэхээр залуусын анхаарлыг татахаар болж чадсан” хэмээн рекламыг бүтээгчид хүүрнэжээ.
Харин зарим хэвлэлээр Бар Рафаэлийг мөнгөний төлөө мэлхийтэй ч үнсэлцэхэд бэлэн юм байна хэмээн гоочлон бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )