Төрийн өмчит Монголын иргэний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон болон “Монголиан эйрлайнес” компанийн захирал Ч.Хоролсүрэн нарын 9 хүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэднийг мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татан хорьж шалгаж байгаа юм.
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон батлан даалтаар гарч, гадуур шалгуулах хүсэлтээ прокурорт тавьжээ. Тэрбээр эхнэр Ү.Цэцэгмаагийн хамт хоригдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )