Осолд орсон Монгол оюутанд нутаг нэгтнүүд нь цусаа өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Лаост суралцаж буй монгол оюутан залуу мотоциклтой явж байгаад энэ сарын 29-нд автомашинтай мөргөлдөн осолд орж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Тэрбээр нэлээд хүнд гэмтэл авсан бөгөөд Лаосын нийслэл Вьентьян хотын цусны нэгдсэн төвд түүний цусны бүлэгт тохирох нөөц байхгүй байсан тул тус хотод ажиллаж амьдардаг монгол иргэд санаачлага гарган цусны шинжилгээ өгч, бүлэг нь таарсан дөрвөн иргэн нутаг нэгтэндээ цусаа хандивлаад байна.

Осол гарсан даруйд манай ЭСЯ-наас өвчтөний ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, Вьентьянд ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top