МЗХ-ны төлөөлөгчдийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хүлээн авч уулзаж, гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг архи, мансуурал, буруу зуршлын эсрэг мэдээлийг залуучуудад хүргэх, хэрэгжиж буй хуулийн талаар хүүхэд залуучуудыг зөв мэдээллээр хангах, эрх зүйн боловсрол олгох, сургалт зохион байгуулах, гэмт хэрэгт холбогдон ял эдлээд гарч ирсэн олон залуучуудыг нийгэмшүүлэхэд туслах зэрэг олон асуудлуудаар санал солилцон хамтран ажиллахаар болжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин МЗХ-г архи согтууруулах ундааг хэдэн наснаас дээш зарж борлуулвал зохистой талаар залуучуудын дунд санал асуулга явуулж өгөхийг хүссэн байна. Учир нь дэлхийн олон оронд 21 наснаас дээш гэж заасан байдаг аж. Харин манай орны тухайд хэдээс дээш насныханд архи худалдаалж болохыг санал асуулгаар шийдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )