Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид гурван өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдхүүн Д.Батхуягт 6 жилийн ял оноосон бол бусад гурван эрхэмд мөн 5-6 жилийн ял оноосон аж.
Д.Батхуягийн тухайд “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээж, тус компанид буцаан олгосон хэрэгт буруутгагдаж байгаа талаар мэдээлэл байсан. Мөн нэг лицензийг нь уг компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар ч мэдээлж байсан.
Тэгвэл шүүх хуралдаанаар Д.Батхуяг “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогджээ. Түүнчлэн АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогтоор шийдвэр гаргуулан, н.Жаргалсайханы Зэлэм компанид хууль зөрчин шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )