Камерын системтэй үйлчлэх төв Драгонд нээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Иргэдэд үйлчлэх төв"-ийг Сонгинохайрхан дүүргийн Драгон авто вокзалд нээжээ.

Хууль зүйн яамнаас санаачлан "Олон нийт, цагдаа хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд "Иргэдэд үйлчлэх төв"-ийг Улаанбаатар хотын төв Нийслэлийн 45 дугаар дунд сургуулийн урд талд анх 2012 оны 12 дугаар сард барьж ашиглалтад оруулсан, мөн Баянзүрх дүүрэг Амгаланд уг төвийг байгуулахаар барьж байна.

"Иргэдэд үйлчлэх төв" нь камерын системтэй бөгөөд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй шууд холбогдож, иргэдэд 24 цагийн турш түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх юм байна. Цаашид "Иргэдэд үйлчлэх төв"-ийг шаардлагатай газруудад барьж, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд улам ойртуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top