Монгол залуус 2500 ам.долларын бараа хулгайлаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Энгийн паспорттай монгол иргэд Тайландын Вант Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчдог болсонтой холбоотойгоор тус улсыг зорих манай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэвч тус улсад зорчиж буй монгол иргэд хулгайн хэрэг үйлдэх явдал гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 23-нд гурван монгол иргэн Тайландын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс 2500 орчим ам.долларын бараа хулгайлж байгаад баригдаж саатуулагджээ. Хэрэг бүрдүүлэлтийг нь дуусган шүүхээр асуудлыг нь шийдвэрлэх хүртэл тэднийг түр хорьж саатуулахаар болсон байна. Хулгайн хэргээр өмнө нь баригдан саатуулагдаад байгаа гурван иргэний хэрэг бүрдүүлэлт дуусаагүй байгаа учир урьдчилан хорих  төвд мөн саатуулагдсан хэвээр байгаа юм. Иймээс хилийн чанадад зорчиж буй иргэд  хулгай зэрэг улс орныхоо нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц хууль бус үйлдэл хийхгүй байхыг ГХЯ-наас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top