Сүүлийн үед орон байрны хулгай ихээр гарч байгаа аж. Энэ нь иргэд гэр орноо орхин явахдаа хаалга, цонхныхоо түгжээг сайн шалгалгүй орхих болон хажуу хамар хашааныхаа хүмүүст анхааруулаагүйгээс үүдэн гарч байгаа гэх. Өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Мал бордох" гэх газар айлын гэрт хулгай орсон байна гэсэн мэдээлэл цагдаагийнханд иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад иргэн Д-ийн өвлийн сууцны цонхыг хөшиж онгойлгон эд зүйл хулгай хийсэн байжээ. Д-ийнхээс 2,10Х1,40 см-н улаан хүрэн өнгийн хивс 1 ширхэг, Солонгосын улаан хүрэн өнгийн тоос сорогч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн түлхүүр хувилагч машин 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй драпан пальто 2 ширхэг, савхин дээл 1 ширхэг алдагдсан байна. Дээрх хэргүүдийг харьяа цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )