Дэлгүүр ухсан хулгайч нэг сая гаруй төгрөг авч явжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор хулгайн гэмт хэрэг ихээр гарч байна. Өчигдөр БГД-ийн 2-р хороо “STARS  худалдааны төвийн 3 давхарын цонхоор  01-р сарын 28-29-нд шилжих шөнө хулгай орсон байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад БГД  оршин суух уг төвийн 2 давхарын лангуу түрээслэгч У-ийн бэлэн хувцасны тасгийн орлогын 530.000 төгрөг, мөн дотуур хувцасны тасгаас орлогын 799.000  төгрөгийг хулгайлан авч явсан байжээ.

Мөн БГД-20 хороо “Мах маркет” компанийн О  хөргөлттэй агуулахаас үхрийн мах алдагдлаа” гэсэн мэдээллийг цагдагийн байгууллага шалгасан байна. Цагдаагийн алба хаагчдийг шалгахад уг компаний хөргөлттэй зоорны хаалганд түлхүүр  тааруулан 150 кг үхрийн махыг хулгай хийсэн байжээ. Хэргийг  СХД-7 хороонд оршин суух 25 настай эрэгтэй Е  бусадтай  бүлэглэн үйлдсэн байна. БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд жижүүрийн бүрэлдэхүүн илрүүлжээ.

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top