Н.Энхбаярыг II эмнэлэгт шилжүүлэн эмчлэх шийдвэрийг УЕП гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт шилжүүлэн эмчлэх шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргажээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг II эмнэлэгт шилжүүлэн эмчлэх асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ “Н.Энхбаярыг нэгдсэн II эмнэлэгт шилжүүлж эмчлэх эсэх дээр Улсын ерөнхий прокурор шийдвэр гаргаж эцэслэнэ. Түүний өвчний онош нь эмч нарын дүгнэлтээр бол заавал хорих ангиас гаргаж эмчлэх өвчний жагсаалтад багтахгүй байгаа. Тиймээс хорих ангиудад ял эдэлж байгаа 7000 хоригдлын нэгэн адилаар Монгол Улсын хууль үйлчилнэ” гэж байсан юм. Гэвч Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй байгаагаас үүдэн дээрх шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрсэн бололтой.

 Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top