Ц.Болдод тэнсэн харгалзах ял оноолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдын мөнгө завшсан хэргийг шүүх хурал өндөрлөлөө. Түүнийг СХД-ийн хэлтсийн дарга, нягтлан бодогчтойгоо нийлэн төсвийн мөнгө завшсан хэрэгт буруутган шүүж, өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс, ял оноолоо.

Тодруулбал шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж дуусаад, Засаг дарга асан Ц.Болдод хоёр жил, Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаярт гурван жил, хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраад хоёр жилийн оноосон бөгөөд ингэхдээ Шүүх бүрэлдэхүүн гурван шүүгчдэгчийн ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн буюу биеэр эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top