3000 залуу архинаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхан дэмжиж улмаар 2011 оны нэгдүгээр сарын 30-нд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээ байгуулагдсан юм.

Тэгвэл өнөөдөр тус сүлжээний хоёр жилийн ой тохиож Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд уг ойд зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын хэсгийн дарга Ж.Цогтсугар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал Л.Насанцэнгэл, “Эрүүл, идэвхтэй амьдрал” клуб зэрэг байгууллага, хөдөлгөөний төлөөлөгчид оролцлоо.

 Өнгөрсөн хоёр жилд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээнийхэн 3000 залууг архинаас татгалзахад нь тусалж ажил төрөлтэй болгосноор тэдний ар гэрийн олон мянган хүн амьжиргааны эх үүсвэртэй, амар амгалан амьдралтай болсныг Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын хэсгийн дарга Ж.Цогтсугар танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top